by
menu
ЗАХИАЛГЫН УТАС:
77776699
тасалбар захиалах

Мэдээ Мэдээлэл

Монтессори сургалтын Тухай

2016-03-15

Gegeenten Kindergarten буюу Гэгээнтэн Хүүхдийн Цагийн Цэцэрлэг нь бидний явуулдаг сургалтуудын нэг хэсэг болох Монтессори сургалтын тухай үйлчлүүлэгч та бүхэнд товчхон танилцуулж байна. Монтессори сургалт гэж юу вэ? Монтессори нь өөрт чиглэсэн, практик ба хамтын үйл ажиллагаанд суурилсан сургалтын арга хэлбэр юм. Монтессори сургалтын орчинд хүүхдүүд бүтээлч чадварт суралцах бөгөөд тусгай багш нар хүүхдүүдэд насны онцлогт нь тохирсон сургалтыг удирдан явуулдаг. Монтессори сургалтаар хүүхдүүд бие даах болон багаар ажиллах ба дэлхий ертөнцийн тухай мэдлэг боловсролыг нээж, судлаж улмаар өөрсдийн чадвар, нөөц боломжийг бүрэн хэмжээнд ашиглаж сурахад нь тусална.
Түүх Мария Монтессори нь 1897 онд өөрийн философи болон сурган хүмүүжүүлэх арга барилыг хөгжүүлж эхэлсэн ба Ромын их сургуулийн сурган хүмүүжүүлэх ухааны чиглэлээр суралцаж байв. Мөн 200 жилийн өмнөх боловсролын тухай онолыг уншин судалж улмаар 1907 онд Ромд өөрийн анхны хичээлийн танхимаа нээж байв. Монтессори сургалтын зорилго Монтессори сургалтын орчин нь хүүхдийн суралцах чадварыг сургуулийн насанд хүртэл нь дэмждэг бөгөөд үүнд: • Аюулгүй, тав тухтай сургалтын орчинг бүрдүүлэх • Хүүхдүүдэд өөртөө итгэх итгэл өгөх, тэднийг дэмжиж урам зориг өгөх • Хүүхдэд бий болж буй чадварыг хөгжүүлэх • Хөдөлгөөний чадвар, хэлний чадвар зэргийн нь хөгжүүлэх • Өдөр тутмын үүрэг даалгаваруудыг бие даан хийх чадварыг дэмжих • Хүүхдийн бие даан ажиллах чадвар, аливаа даалгаварт хандах идэвх зүтгэлийг нь дэмжих • Хүүхэдтэй зөв нээлттэй харилцаж тэдний нийгмийн хөгжлийг дэмжих Бид дээрхи зорилгын дор монтессори сургалтаа явуулж байгаа бөгөөд таны хүүхдэд монтессори боловсролыг эзэмшүүлэхийн төлөө тусгай бэлтгэгдсэн багш нар ажиллаж байна. Та киногоо тайван үз, хүүхдээ бидэнд даатга! Амьдралын алтан мөчийг ...  

“Долби Атмос” дуугаралтын систем нь Монголд анх удаа нэвтэрч байгаа бөгөөд анх 2012 онд Холливүүдийн–н “Долби” кино театрт энэхүү дуугаралтын систем нэвтэрсэнээр кино үйлдвэрлэлийн Гигантууд өөрсдийн киногоо энэхүү дуугаралтын системд нийцүүлэн хийх болсон байна.

дэлгэрэнгүй

Холбоо Барих

Address: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил 17013, Зайсангийн Гудамж 203, Улаанбаатар хот, Монгол Улс.
Phone: 77776699
E-mail: info@gec.mn