by
menu
ЗАХИАЛГЫН УТАС:
77776699
тасалбар захиалах

“Долби Атмос” технологийн кино театр Монголд үүд хаалгаа нээлээ

“Долби Атмос” дуугаралтын систем нь Монголд анх удаа нэвтэрч байгаа бөгөөд анх 2012 онд Холливүүдийн–н “Долби” кино театрт энэхүү дуугаралтын систем нэвтэрсэнээр кино үйлдвэрлэлийн Гигантууд өөрсдийн киногоо энэхүү дуугаралтын системд нийцүүлэн хийх болсон байна. Хүүхэд багачуудын үзэх дуртай “Brave” хүүхэлдэйн кино нь энэхүү системээр хийгдсэн анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино болсон бөгөөд үүнээс хойш олон кинонууд энэ дуугаралтын системтэйгээр та бүхэнд хүрч байна. Тухайлбал Кунг Фу Панда, Тэнгис Далайн зүрхэнд, Бэтмэн Сүпермэн-ий эсрэг гэх мэт шинээр нээлтээ хийгээд байгаа кинонууд энэхүү системийг ашиглан гарч байгаа юм. Гэхдээ “Долби Атмос” систем ашиглан хийсэн киног “Долби Атмос” дуугаралтын системтэй кино театр үзэхгүй бол энэхүү гайхамшгийг мэдрэх боломжгүй нь тодорхой юм.
Энэхүү дуугаралтын систем нь өмнөх Долби 7.1 болон 5.1 –ийг бодвол дууны сигналыг илүү нарийн, бодитойгоор хувиргаж хүргэдгээрээ давуу талтай бөгөөд танхим дахь өсгөгчид танхимын эргэн тойронд, урд талд, мөн дээд талд байрладгаараа онцлогтой. Энэ нь киноны үйл явдал зөвхөн хоёр хэмжээст, хөндлөн байдлаар бус бидний амьдарч буй бодит ертөнцөд дуу, чимээ бүх л талаас сонсогддог шиг виртуаль бодит орчинд үйл явдлын дунд авчирдаг.
Тухайлбал онгоц дээгүүр нисэх үед өмнө нь хажууд сонсогддог байсан бол одоо таны дээр яг бодитойгоор дотор нь орсон мэт сонсогдож, мэдрэгдэх юм. Ингэснээр зөвхөн нүдээр 3D шилийг зүүж дүрслэлийг гурван хэмжээст орчинд хардаг байсан бол одоо 3D орчинд танд сонсогдож бодит орчинд нь орсон мэт болж танд гайхалтай мэдрэмжийг төрүүлэх болно.

Холбоо Барих

Address: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил 17013, Зайсангийн Гудамж 203, Улаанбаатар хот, Монгол Улс.
Phone: 77776699
E-mail: info@gec.mn