by
menu
ЗАХИАЛГЫН УТАС:
77776699
тасалбар захиалах

WWW.GEC.MNСАЙТААР ТАСАЛБАР ХУДАЛДААЛАХ

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 GEC.mn-нд тавтай морилно уу. Дараах нөхцлүүдийг та “www.GEC.mn” вэбсайтыг ашиглан захиалга хийх, болон Гэгээнтэн Энтертайнмет төвөөр үйлчлүүлэхтэй холбоотой дагаж мөрдөх шаардлагатай гэдгийг анхаарна уу. www.GEC.mn сайтад зочилсон болон тус төвөөр үйлчлүүлэх тасалбар авснаар та энэхүү үйлчилгээний дүрмийг зөвшөөрч, хуулийн дагуу мөрдөн биелүүлэх үүрэгтэй болно.
1.2 Зохиогчийн эрхийн хуулийн дагуу GEC.mn болон түүний мобайл аппликейшинд ашиглагдсан лого, нэр, уриа үг, дизайн, системийн топологи болон нууцлал нь Гэгээнтэн Энтертайнмент ХХК-нийн “өмч” байна.
1.3 Гэгээнтэн Энтертайнмент Компани нь энэхүү үйлчилгээний нөхцлийг шаардлагатай тохиолдолд, мэдэгдэл өгөхгүйгээр өөрчлөх эрхтэй байна. Хэрэв та энэхүү үйлчилгээний нөхцлийг зөрчсөн тохиолдолд, Гэгээнтэн Энтертайнмент ХХК-ны зүгээс таны GEC.mn сайтыг ашиглах эрхийг хориглох, хязгаарлах, тасалбарыг цуцлах зэрэг таны хууль бус үйлдлийн эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авах бүрэн эрхтэй байна.

ХОЁР.ЗӨВШӨӨРӨГДСӨН ХЭРЭГЛЭЭ
2.1 www.gec.mn-ны үзвэрийн суудал худалдах үйлчилгээ нь хэрэглэгч рүү давхардахгүй тасалбарын кодыг илгээх бөгөөд уг кодонд нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй байна.
2.2 Хэрэглэгч нь насанд хүрсэн, хуулийн хариуцлага хүлээх чадвартай Иргэний эрх зүйн чадвар чадамжтай хувь хүн байна.
2.3 Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдал, захиалсан үзвэр, түүний суудлын сонголтод хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
2.4 Вэбсайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэбсайтын хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг Гэгээнтэн Энтертайнмент ХХК бүрэн хариуцна.
2.5 Нэмэлт урамшуулал болон гишүүнчлэлийн давуу эрхийг эдлэхийн тул хэрэглэгч нь www.GEC.mn сайтад гишүүнчлэлтэй болох эрхтэй.
2.6 Хэрэглэгч гишүүнчлэлийн код, нууц үгийг бусдад дамжуулахгүй хадгалах үүргийг бүрэн хүлээнэ. Өөрийн гишүүнчлэлийн мэдээллийн нууцлал /нууц үг гэх мэт/ алдагдсантай холбоотой үүссэн хариуцлагыг хэрэглэгч бие даан хариуцна.
2.7 Гишүүнчлэл нь зөвхөн нэг гишүүнчлэлийн 10-12 орон бүхий код дээр үйлчлэх буюу нэг ижил кодоор хоёр хэрэглэгч бүртгэх боломжгүй байна.

ГУРАВ.ТАСАЛБАР ХУДАЛДАН АВАЛТ, БУЦААЛТ
3.1 Нэг хэрэглэгч 1 /нэг/ өдөрт 3 /гурав/ удаагийн худалдан авалт хийх боломжтой бөгөөд хэрэглэгч 1 /нэг/ удаагийн худалдан авалтаар 1 /нэг/ төрлийн тасалбараас 10 /арав/ хүртлэх тасалбарыг худалдан авах боломжтой байна.
3.2 Хэрэглэгч суудлаа сонгон, тасалбарын тоо болон ангиллыг сонгосноос хойш 15 /арван тав/ минутын хугацаанд тухайн суудал болон тасалбарыг систем дээр хадгална. Хэрэв худалдан авалт заасан 15 /арван тав/ минутын хугацаанд багтан Хэрэглэгч тасалбарыг аван, төлбөр төлөөгүй нөхцөлд Компани тасалбарын захиалгыг цуцалж, захиалгын программд нээлттэй суудал болгон идэвхжүүлнэ. Дээр заасан хугацаа хэтэрсний дараа худалдан авалт хийсэн ба төлбөр данснаас хасагдсан тохиолдолд гүйлгээг буцаан олгох, эсвэл өөр суудал сонгох байдлаар шийдвэрлэнэ. Энэхүү журам нь хэрэглэгч санамсаргүйгээр тасалбарыг удаан хугацаанд хадгалах эрсдлээс сэргийлэх зорилготой байна.
3.3 Тасалбарын төлбөрийг амжилттай хийсний дараагаар хэрэглэгчид баталгаажилт имэйл илгээх бөгөөд тасалбарыг кодын илгээнэ.
3.4 Хэрэглэгчийн имэйлийн тохиргооноос болон хэрэглэгчийн интернет сүлжээнээс хамааран тасалбар агуулсан баталгаажилтын имэйл нь программын “inbox”-д очоогүй тохиолдолд “Гэгээнтэн Энтертайнмент” ХХК хариуцлага хүлээхгүй.
3.5 Тасалбар агуулсан баталгаажилтын имэйл нь тухайн хэрэглэгчийг тасалбар авсныг нотлох төлбөрийн баримт болох тул хэрэглэгч үзвэрийг үзэж дуустал тухайн имэйлийг устгахгүй байх шаардлагатай.
3.6 Хэрэглэгч онлайнаар захиалсан билетээ “Гэгээнтэн” кино театрийн билет касс дээр очиж авах эрхтэй бөгөөд гишүүнчлэлийн карттай ирсэн тохиолдолд билетийг дараалалгүй авах эрхтэй.
3.7 Үзвэрийг үзэхдээ хэрэглэгч нь тасалбарын хэвлэсэн хувилбараар үзнэ.
3.8 WWW.GEC.MN вэбсайтаар захиалга хийгдэн, төлбөр төлөгдөн худалдан авсан “кино үзвэрийн тасалбар” нь хуулинд заагдаагүй нөхцлөөр буцаах болон солих боломжгүй болно.
3.9 Хэрэглэгч гишүүнчлэлийн картаар захиалга хийн, тасалбар худалдан авсан, Гэгээнтэн Энтертайнмент төвийн бусад үйлчилгээг авсан тохиолдолд урамшууллын оноо бодогдох болно.

ДӨРӨВ.СИСТЕМИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
4.1 GEC.mn-ны систем нь SSL сертификатаар (open SSL биш) хамгаалагдсан ба энэ нь хэрэглэгчийн вэб хөтөч болон систем хоорондын хандалтыг нууцлан кодчилч мэдээлэл алдагдах эрсдлээс хамгаална.
4.2 Хэрэглэгч нь автоматжуулсан төхөөрөмж, тусгай програм ашиглан зөвшөөрөлгүйгээр GEC.mn сайт болон түүний системийг хянах, нэвтрэх болон бусад хууль бус оролдлого хийхийг хориглоно

ТАВ.МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
5.1 Гэгээнтэн Энтертайнмент ХХК-нь вэбсайтын хэвийн ажиллагаа болон захиалгын программ хангамж, системийн аюулгүй байдалтай холбоотой асуудлыг бүрэн хариуцна
5.2 Тухайн үзвэрийн мэдээлэл, түүний үнэ тариф, зохион байгуулагдах газар болон бусад холбогдох мэдээллийн үнэн, бодит эсэх дээр үүсэх аливаа маргааныг тухайн үзвэрийг зохион байгуулагчтай хамтран шийдвэрлэх бөгөөд тухайн үзвэрийн газрын үйлчилгээний нөхцөл, журмыг харгалзана.
5.3 Хэрэв тасалбарыг зориулалтын бусаар ашиглах, энэхүү үйлчилгээний нөхцлийг зөрчсөн тохиолдолд, Гэгээнтэн Энтертайнмент ХХК нь хэрэглэгчийг www.GEC.mn сайтыг ашиглах эрхийг хориглох, хязгаарлах, тасалбарыг цуцлах болон хэрэглэгчийн эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авах бүрэн эрхтэй байна.
Гэгээнтэн Энтертайнмент төвийг сонгон үйлчлүүлж байгаа таньд баярлалаа. Амжилт хүсье. *********************

“Долби Атмос” дуугаралтын систем нь Монголд анх удаа нэвтэрч байгаа бөгөөд анх 2012 онд Холливүүдийн–н “Долби” кино театрт энэхүү дуугаралтын систем нэвтэрсэнээр кино үйлдвэрлэлийн Гигантууд өөрсдийн киногоо энэхүү дуугаралтын системд нийцүүлэн хийх болсон байна.

дэлгэрэнгүй

Холбоо Барих

Address: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил 17013, Зайсангийн Гудамж 203, Улаанбаатар хот, Монгол Улс.
Phone: 77776699
E-mail: info@gec.mn