by
menu
ЗАХИАЛГЫН УТАС:
77776699
тасалбар захиалах

ОнцлогДавуу тал

Онцлох давуу тал

Технологи: “Долби Атмос”-н тухай
Кино театрын дуу, дуугаралтын системийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох “Долби Атмос” технологиор тоноглогдсон. Тус технологи нь Монголдоо анх удаа нэвтэрч буй, цаашлаад Азийн цөөн орны кино театрт байдаг дэвшилтэт технологи юм.
Анх 2012 онд Холливүүд дэх Долби театрыг Долби Атмос технологиор шинэчилж, анхны Атмос форматтай киногоор Brave киног гаргаж байлаа. Тэрхүү цаг мөчөөс хойш өдгөө дэлхий дахинаа 2000 гаруй Долби Атмос театр үйл ажиллагаагаа явуулж байна.

Кино танхимд хуучны Долби 7.1 болон 5.1-ийг бодвол дууны сигналыг илүү нарийн, бодитойгоор хувиргаж хүргэдэгээрээ давуу талтай бөгөөд танхим дах өсгөгчид танхимын эргэн тойронд (Долби 7.1 ба 5.1), урд талд, мөн дээд талд байрлагаараа онцлогтой. Энэ нь киноны үйл явдал зөвхөн хоёр хэмжээст, хөндлөн байдлаар бус бидний амьдарч буй бодит ертөнцөд дуу, чимээ бүх л талаас сонсогддог шиг виртуаль бодит орчинд үйл явдлын дунд авчирдаг.
Жишээ нь: Шувуу ширэнгэн ойд модноос модруу дуугаран нисэх үед чимээ дээрээс янз янзын дууны давтамж, үелзэлтэйгээр сонсогддог. Мөн нисдэг тэрэг дээгүүр ниснэ. Үзэгчдийн дээгүүр нисэж, нэг өнцгөөс цааш нисэх үе мөч дууны өнгө, үелзлээр тод илрэн таньд бодит орчинд буй мэт төсөөллийг бий болгоно.

танхим

Үзвэрийн танхимууд нь үзэгчдийн тав тухыг хангахын тулд суудал хоорондын зайг энгийн кино театруудын хэмжээнээс илүү хол байрлуулсан нь үзэгчдийн тав тух, хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж чадсан юм. Мөн өндөр чанартай суудлаар тохижуулсан нь танд тав тухыг бэлэглэх юм. Үзвэрийн танхим дотор шатны гишгүүр бүрт эгнээг илтгэх гэрэлт тоог байрлуулж өгсөнөөр эгнээ суудлаа олох гэж зовдог байсан үе ард үлдсэн. Дэлгэц нь “МөнгөлөгG” сайжруулсан материалыг ашигласан нь дэлгэцний нягтралыг нэмэгдүүлж, 3Д /Волфони Diamond системээр тоноглогдсон. Волфони 3ДИ систем нь одоогоор хамгийн сүүлд гарсан технологи, харин Diamond нь Волфони-ийн Premium буюу хамгийн хүчин чадал сайтай загвар юм./хэмжээсийг илүү бодитоор мэдрүүлдэг. Энэ нь “Долби Атмос” системтэй хослон ажилласанаар үзэгдэх орчин болон сонсох мэдрэмжийг илүү бодитой хүргэдэг. Энэхүү танхимын 3ДИ технологи нь 2014 оны шинэ технологийг нэвтрүүлсэн нь таныг бодит орчинд орсон мэт болгоно.

Вип танхим. Энэхүү танхим нь 28 хүний суудалтай бөгөөд Норвеги улсын өндөр чанартай тавилга, сандалаар тохижуулсан нь үзэгчид өндөр тав тухыг бэлэглэх юм. Мөн ВИП танхим нь ВИП Лоонж –тай хослон ажиллах бөгөөд та хүлээх хугацаандаа ВИП Лоонж –д тухлаж болох юм. Энэхүү танхим нь 3ДИ шилний технологиудтой юм. Энэхүү танхимын суудал нь таны биеийг гайхалтай амрааж, яг л гэртээ байгаа мэт мэдрэмж төрүүлнэ.

Төвийн давуу тал

Онцгой интерьер дизайнтай, тусгайлан танд зориулан бүрдүүлсэн аятай тохилог орчныг мэдрүүлэх ВИП танхим, “Долби Атмос” системээр тоноглогдсон кино танхимууд, дээд зэрэглэлийн караоке өрөөнүүд, 2 – 6 насны хүүхдийг хөгжүүлж сургах, мэргэжлийн багш нартай, эрүүл ахуйн шаардлага хангасан хүүхдийн тоглоомын төв, бүх насныханд зориулсан автомат тоглоомын төв, билляард, хангалттай хүрэлцэхүйц автомашины зогсоол зэрэг олон үйлчилгээг нэг дороос авахаас гадна дэлхийд алдартай сүлжээ ресторанууд болох Ajisen Ramen, Oishii Ramen, Hot Pot энд нэг газар төвлөрлөө.

“Долби Атмос” дуугаралтын систем нь Монголд анх удаа нэвтэрч байгаа бөгөөд анх 2012 онд Холливүүдийн–н “Долби” кино театрт энэхүү дуугаралтын систем нэвтэрсэнээр кино үйлдвэрлэлийн Гигантууд өөрсдийн киногоо энэхүү дуугаралтын системд нийцүүлэн хийх болсон байна.

дэлгэрэнгүй

Холбоо Барих

Address: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил 17013, Зайсангийн Гудамж 203, Улаанбаатар хот, Монгол Улс.
Phone: 77776699
E-mail: info@gec.mn