by
menu
ЗАХИАЛГЫН УТАС:
77776699
тасалбар захиалах

Үйлчилгээ CUE+

Үйлчилгээний мэдээлэл

Их хотын залууст энэ оны нэгдүгээр сард үүд хаалгаа нээсэн “CUE+” лоунж, бар үйлчлүүлэгчиддээ найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлэхийн зэрэгцээ олон чадварт суралцах таатай нөхцөлийг бий болгосон байна. Та “CUE+” лоунжд зочилсоноор найз нөхдийнхөө хамт түүхий кофег хуурч бэлтгэдэг хамгийн чанартай Peaberry coffee house-ийн шинэхэн кофег амтлан тухлангаа шатар тоглож оюунаа уралдуулах, гитар тоглож сурах болон биллярд тоглож багагүй хөдөлгөөн хийх, тэр ч бүү хэл өөрөө DJ хийх боломжтой. Сонирхуулахад: Дунджаар 70 кг жинтэй хүн 1 цаг биллярд тоглоход 171 орчим ккал шатаадаг байна. Нийт 45 хүний суудалтай энэхүү лоунж, баранд тэмдэглэлт өдрүүдийн онцгой босоо хүлээн авалт, найз нөхдийн уулзалт цуглаан зохион байгуулдаг бөгөөд гайхалтай тохиромжтой, дэгжин, шинэлэг шийдэл агуулсан хар, цагаан өнгөний хослол бүхий засалтай ажээ. хар цагаан өнгөний хослол илүү тансаг үзэмжтэй агаад таатай мэдрэмжийг төрүүлж байлаа. Монголын шилдэг DJ нар, бартендэрүүд, тогооч нартай хамтран төрөл бүрийн үйл ажиллагаа явуулах бөгөөд цаашдын үйл ажиллагаандаа залуусын сонирхлыг татахуйц олон “гэнэтийн бэлгүүд”-ийг задлах болно. Цагийг үр бүтээлтэй, зугаатай өнгөрүүлэхийг хүссэн хэнд ч “CUE+” лаунжийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. _MG_2089

“Долби Атмос” дуугаралтын систем нь Монголд анх удаа нэвтэрч байгаа бөгөөд анх 2012 онд Холливүүдийн–н “Долби” кино театрт энэхүү дуугаралтын систем нэвтэрсэнээр кино үйлдвэрлэлийн Гигантууд өөрсдийн киногоо энэхүү дуугаралтын системд нийцүүлэн хийх болсон байна.

дэлгэрэнгүй

Холбоо Барих

Address: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил 17013, Зайсангийн Гудамж 203, Улаанбаатар хот, Монгол Улс.
Phone: 77776699
E-mail: info@gec.mn