by
menu
ЗАХИАЛГЫН УТАС:
77776699
тасалбар захиалах

Үйлчилгээ Цэцэрлэг

Үйлчилгээний мэдээлэл

“Гэгээнтэн” хүүхдийн тоглоомын төв нь 2-5 насны хүүхдийг 1-3 цагийн хугацаатай харах, тоглуулах бөгөөд бид таны хүүхдэд танин мэдэхүй, сэтгэх болон бүтээлч чадваруудыг нь хөгжүүлэхэд чиглэсэн сургалт явуулах үйлчилгээг үйлчлүүлэгч та бүхэнд санал болгож байна.

Манай тоглоомын төвийн үйлчилгээ нь хүүхдүүдэд ердийн нэг тоглох, хөгжилдөх орчин бус тусгайлан бэлдсэн сургалтын орчинд мэргэшсэн багш нараар сургалт явуулж байгаагаараа онцлогтой. Энэ нь таныг Гэгээнтэн энтертайнмент төвөөр үйлчлүүлэх хооронд таны хүүхэд хийсэн бүтээсэн, сурсан зүйлтэй болох юм. Уг сургалт нь монтессори, баримлын шавар, зураг болон цахим сургалт гэсэн 3 хэсгээс бүрдэнэ.

МОНТЕССОРИ 

Монтессори нь тусгайлан бэлтгэсэн орчинд хүүхдийн хүсэл сонирхлын дагуу тэдний IQ, танин мэдэхүй ба бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт юм. Монтессори зөвхөн сургалтын үйл ажиллагаа биш бөгөөд хүүхэд хэрэв хүсвэл тусгайлан бэлтгэсэн тэрхүү орчинд чөлөөтэй тоглож наадаж болдог онцлогтой.

JUMPING CLAY БУЮУ БАРИМЛЫН ШАВРЫН СУРГАЛТ

Jumping Clay буюу үсэрдэг эко баримлын шавар нь цэвэр ургамлын гаралтай бүтээгдэхүүн юм. Jumping Clay сургалтаар хүүхдийн IQ, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, өнгөний хувирал, хэлбэр дүрсийг бие даан хийлгэхээс гадна хүүхдийг цэвэр нямбай байдалд сургана.

ЗУРГИЙН СУРГАЛТ 

Зургийн сургалт нь хүүхдийн хараа, өнгө ялгах чадварыг сайжруулж улмаар харааны баримжаатай болгоход чиглэгдсэн. Мөн зураг зурж, будсанаар хүүхэд чөлөөтэй сэтгэж өнгө дүрс болон хэлбэр хэмжээг ялгаж таньж сурна.



Үндсэнүнэ

Үндсэн үнэ
Ангилал Үнэ
1 цагаар харах 10000₮
2 цагаар харах 15000₮
3 цагаар харах 20000₮

“Долби Атмос” дуугаралтын систем нь Монголд анх удаа нэвтэрч байгаа бөгөөд анх 2012 онд Холливүүдийн–н “Долби” кино театрт энэхүү дуугаралтын систем нэвтэрсэнээр кино үйлдвэрлэлийн Гигантууд өөрсдийн киногоо энэхүү дуугаралтын системд нийцүүлэн хийх болсон байна.

дэлгэрэнгүй

Холбоо Барих

Address: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил 17013, Зайсангийн Гудамж 203, Улаанбаатар хот, Монгол Улс.
Phone: 77776699
E-mail: info@gec.mn