WWW.GEC.MN
САЙТААР ТАСАЛБАР ХУДАЛДААЛАХ
1.1 GEC.mn-нд тавтай морилно уу. Дараах нөхцлүүдийг та “www.GEC.mn” вэбсайтыг ашиглан захиалга хийх, болон Гэгээнтэн Энтертайнмет төвөөр үйлчлүүлэхтэй холбоотой дагаж мөрдөх шаардлагатай гэдгийг анхаарна уу. www.GEC.mn сайтад зочилсон болон тус төвөөр үйлчлүүлэх тасалбар авснаар та энэхүү үйлчилгээний дүрмийг зөвшөөрч, хуулийн дагуу мөрдөн биелүүлэх үүрэгтэй болно.

1.2 Зохиогчийн эрхийн хуулийн дагуу GEC.mn болон түүний мобайл аппликейшинд ашиглагдсан лого, нэр, уриа үг, дизайн, системийн топологи болон нууцлал нь Гэгээнтэн Энтертайнмент ХХК-нийн “өмч” байна.

1.3 Гэгээнтэн Энтертайнмент Компани нь энэхүү үйлчилгээний нөхцлийг шаардлагатай тохиолдолд, мэдэгдэл өгөхгүйгээр өөрчлөх эрхтэй байна. Хэрэв та энэхүү үйлчилгээний нөхцлийг зөрчсөн тохиолдолд, Гэгээнтэн Энтертайнмент ХХК-ны зүгээс таны GEC.mn сайтыг ашиглах эрхийг хориглох, хязгаарлах, тасалбарыг цуцлах зэрэг таны хууль бус үйлдлийн эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авах бүрэн эрхтэй байна.

1.4 Хуулиар хориглогдсон, залилан мэхлэх шинжтэй, гүтгэсэн, доромжилсон, мөн оюуны өмчийн эрхийг зөрчсөн мэдээлэл оруулах, тараах; аливаа байгууллага ба хувь хүний нууцад хамаарах мэдээллийг зохих зөвшөөрөлгүйгээр нийтлэх; зар сурталчилгаа, ухуулга, гинжин захидал, судалгаа, уралдаан гэх мэт хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн, манай үйл ажиллагаатай холбоогүй мэдээлэл, сэтгэгдэл оруулахгүй байх.
2.1 Кино театрын ВИП лоунжаар бага хатуулагатай алкохолоор үйлчлүүлэх боломжтой.
3.1 Gec.mn-д хэрэглэгч кино болон кино хуваарьт чөлөөтэй танилцах боломжтой.

3.2 Gec.mn хэрэглэгч нэг удаагийн худалдан авалтаар тасалбар төрөл хамрахгүйгээр дээд тал нь 10 хүртэлх тасалбарыг захиалах боломжтой.

3.3 Тасалбарын төлбөрийг амжилттай хийсний дараагаар хэрэглэгчид баталгаажилт и-мэйл илгээх бөгөөд захиалгын код болон eBarimt-ын QR кодтой хамт PDF форматаар илгээнэ.

3.4 Хэрэглэгчийн и-мэйлийн тохиргооноос хамааран тасалбар агуулсан баталгаажилтын и-мэйл нь inbox-д очоогүй тохиолдолд Гэгээнтэн Энтертайнмент ХХК нь хариуцлага хүлээхгүй.

3.5 Тасалбар агуулсан баталгаажилт и-мэйл нь тухайн хэрэглэгчийг тасалбар авсныг нотлох төлбөрийн баримт болох тул хэрэглэгч үзвэрийг үзэж дуустал тухайн и-мэйлийг устгахгүй байх шаардлагатай.

3.6 Үзвэрийг үзэхдээ хэрэглэгч захиалгын тасалбар хэвлэхдээ кино театрын кассны хэсгээс хэвлүүлж авч тасалбар шалгагчид үзүүлэн үзвэрийн танхимууд орно.

3.7 Тухайн үзвэр эхлэхээс 30 минутын өмнө онлайн захиалга зогсооно.

3.8 Хэрэглэгч суудлаа сонгон, тасалбарын тоо болон ангиллыг сонгосноос хойш 10 минутын хугацаанд тухайн суудал болон тасалбарыг систем дээр хадгална. Хэрэв худалдан авалт заасан 10 минутын хугацаанаас хэтэрвэл хэрэглэгч худалдан авалтыг дахин эхлүүлэх шаардлагатай. Дээр заасан хугацаа хэтэрсний дараа худалдан авалт хийсэн ба төлбөр данснаас хасагдсан тохиолдолд тухайн киноны цагийн хуваарыг өөрчлөх , өөр суудал санал болгох замаар шийдвэрлэнэ. Энэхүү журам нь хэрэглэгч санамсаргүйгээр тасалбарыг удаан хугацаанд хадгалах эрсдэлээс сэргийлэх зорилготой байна.

3.9 Хэрэглэгч нь өөрийн гүйлгээний түүхийг өөрийн профайл хуудасныхаа Захиалгын түүх гэсэн хуудаснаас харах боломжтой.

Хэрэглэгч буруу гүйлгээ хийснээс үүдэн хэрэглэгч рүү төлбөр шилжүүлэх шаардлага гарсан тохиолдолд бид буюу манай ажилтнууд хэрэглэгчийн дансны дугаарыг асууж авч болно. Бусад тохиолдолд gec.mn-ээс таны дансны мэдээллийг асуухгүй бөгөөд ямар ч тохиолдолд нууц үгээ задруулахыг танаас шаардахгүй.
Gec.mn цахим хуудасны оюуны өмчийн эрх нь зохиогчийн эрхийн тухай, патентын тухай, шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай зэрэг Монгол улсын холбогдох хууль тогтоомж, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрээр дамжуулан олон улсын хэмжээнд хамгаалагдана. Цахим хуудсыг зөвшөөрөгдсөн хэм хэмжээнээс хэтрүүлэн ашиглах, өөрчлөх, хуулбарлах нь дээрх хууль, тогтоомжуудыг зөрчсөнд тооцогдоно.